Өнөөдөр РЦНК-д Виктор Цойн дурсгалыг хүндэтгэх нээлттэй арга хэмжээ болно

Өнөөдөр РЦНК-д Виктор Цойн дурсгалыг хүндэтгэх нээлттэй арга хэмжээ болно

Жил бүр Орос орон даяар домогт рок дуучин, ая зохиогч, хөгжимчин Виктор Цойн дурсгалыг хүндэтгэдэг. Тэгвэл Виктор Цой мэндэлсний 60 насны ой өнөөдөр/2022.08.15/ тохиож байгаатай холбогдуулан РЦНК-д нээлттэй арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

Уг арга хэмжээнд хөгжмийн ертөнцөд харьяалагддаг сонин содон уран бүтээлчид Улаанбаатар дахь Русский Дом буюу хуучнаар РЦНК-д цугларч, Виктор Цойн дуунуудыг дуулах юм байна. Мөн архивын баримтаар бүтээсэн Виктор Цойн  киног гаргах аж. Уулзалт оройн 19 цагт эхлэх юм.