Улаанбаатарт 28 градус дулаан байна

Улаанбаатарт 28 градус дулаан байна

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар бороо орохгүй.

Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 18-23 градус, говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 26-28 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө