Реппер Lil Pump “Хуур” хөгжмийн наадамд оролцохоор Монголд ирлээ

Реппер Lil Pump “Хуур” хөгжмийн наадамд оролцохоор Монголд ирлээ

“Хуур” хөгжмийн наадам маргааш болно. Тус наадамд дэлхийн алдарт реппер Lil Pump XMF хөгжмийн наадамд өөрийн биеэр оролцож ая дуугаа өргөхөөр өнөөдөр /2022.08.18/ Монголд газардлаа.
 
Наадамд “Reborn stage” буюу хип хоп, трап урсгалын уран бүтээлчид, “Live stage” буюу шинэ залуу, дотоодын хамтлагууд, “Electronic stage” буюу дотоодын алдартай DJ нараас бүрдсэн 40 орчим уран бүтээлчид оролцох юм. 
 
Түүний дуулсан “Gucci Gang” уран бүтээл нь youtube сувагт 1.1 тэрбум хандалт авч, АНУ-ын Billboard-ын топ гурван уран бүтээлд шалгарсан байдаг. Мөн дуучин Kanye West-тэй “I love it” дуун дээр хамтарч ажиллаж байжээ.