Таван аймгийн байгаль хамгаалах захиргаанд  LC300, LC76 маркийн 19 автомашин өглөө

Таван аймгийн байгаль хамгаалах захиргаанд LC300, LC76 маркийн 19 автомашин өглөө

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслөөс 12 ТХГН-ийн хамгаалалтын захиргаад, 5 аймгийн БОАЖГ, хоёр сав газрын захиргаанд нийт 19 автомашин хүлээлгэн өглөө.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р үе шатыг 2020 оны гуравдугаар сараас эхлүүлсэн бөгөөд энэхүү төслийг 2027 он хүртэл нийт 7 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Төслийннийт санхүүжилт 32.25 сая Евро бөгөөд Германы Засгийн газраас 27.5 сая Еврогийн буцалтгүй тусламжийн дэмжлэг үзүүлэх ба Монголын Засгийн газраас 4.75 сая Еврогийн хөрөнгө оруулалт хийгдэх юм байна.

Автомашин хүлээлгэн өгөх албан ёсны үйл ажиллагаанд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, хатагтай Карен Хойфер, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөгчид, БОАЖЯ болон төсөл хэрэгжүүлэгч нэгж, Зөвлөх багийн төлөөлөл оролцлоо.