В.Путиний дэмжлэгээр “Халхгол-шинэ сум” төсөл хэрэгжиж байна

В.Путиний дэмжлэгээр “Халхгол-шинэ сум” төсөл хэрэгжиж байна

Халхголын дайны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Дорнод аймгийн Ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус ойн хүрээнд хийх хамгийн гол ажил нь нэр нь тодроогүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулах тэрхүү түүхэн дайнд амь хайрлалгүй тэмцэж, цусаа урсгаж явсан дайчдаа тодруулж, нэр алдрыг нь мөнхжүүлэх зорилготой аж.

Энэ талаар тус комиссын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан н.Дэлгэр хэлэхдээ “Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний дэмжлэг, “Роснефть” компанийн 24 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Халхгол”шинэ сум”  төсөл хэрэгжээд есөн том барилга бүхий шинэ сумыг хүлээлгэн өгөх гэж байна. Иймд бид мөн сэтгэлийн дэм болох үүднээс хандивын аяныг орон нутагтаа өрнүүлж байна” гэлээ.

Халхгол сумын “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэн хэлэхдээ “

Халхголын дайны ялалтын 80 жилийн ой бол зөвхөн ОХУ, Монгол Улсын асуудал биш,  дэлхий нийтийн анхаарлын төв дэх асуудал. Бид Дэлхийн II дайны эхлэлийг 1941 оны зургадугаар сарын 22-нд Герман ЗХУ руу довтолсноор эхэлсэн гэж үздэг байсан бол олон улсын судлаачид цоо шинэ ойлголтыг таван жилийн өмнөөс гаргаж тавьсан. Энэ нь Халхголын дайн бол Дэлхийн II дайны эхлэл байсан гэсэн санаа бөгөөд Японоос бусад орны эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн түрүүнд дайнд амь насаа алдсан, өнөөдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүсийн нэрийг тодруулж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх нь зүйтэй гэж үзээд бүх сумдад хүрч ажилласан. Дорнод аймгаас л гэхэд чөлөөлөх дайнд 4,000-5,000 хүн оролцсон ч ихэнх нь мөнх бусыг үзжээ” хэмээн ярилаа. 

Мөн энэ сарын 27-ны 10:00 цагаас ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хурлын танхимд болох дайнд оролцсон ахмад дайчдын үр хүүхэд, ар гэрийнхэнтэй “Дурсамж” уулзалт хийх аж. Уулзалтын гол зорилго нь нэр нь тодроогүй, хэн ч ярьдаггүй хүмүүсийн алдрыг мөнхжүүлж, гаргаж ирэхэд орших юм байна.




“BONUS BOOST” BSB-д

4 цагийн өмнө