ХҮН-ээс нэр дэвшихэд тэрбумыг төлөх ханш гаргаж 2016 онд “Намаа ХОРЛОЖ" байсан Т.Доржханд Үндсэн хуулийг зарж 2022 онд Улсаа ХОРЛОВ

ХҮН-ээс нэр дэвшихэд тэрбумыг төлөх ханш гаргаж 2016 онд “Намаа ХОРЛОЖ" байсан Т.Доржханд Үндсэн хуулийг зарж 2022 онд Улсаа ХОРЛОВ

“Давхар дээл”-ийг хязгаарлаж, Үндсэн хууль /ҮХ/-ийн 39.1-д заасан “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц үзэж, “хүчингүй” /2022.08.15-нд/ болгосон. Ингэснээр “Засгийн газрын бүх гишүүн УИХ-ын гишүүн байж болох нөхцөл бүрдсэн” нь энэ долоо хоногийн нэг чухал сэдэв байлаа.

Тэгвэл эрх баригчдын хүсэлд нийцүүлж Үндсэн хуулийн заалтыг Цэц “хүчингүй” болгоход “улс төрийн наймаачин” гэдгээрээ алдартай ХҮН-ын дарга Т.Доржхандын үүрэг их байлаа.

-Т.ДОРЖХАНД ХҮН НАМЫН БИЧИГ БАРИМТЫГ БУСДААС ХУДАЛДАЖ АВСАН ГЭХ БА ХҮН-ЫН НЭР ДЭВШИЛТИЙН НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАРАХЫГ ЗАВДАЖ БАЙВ-

Тодруулбал,  ХҮН нам нь итгэл үнэмшлээрээ нэгдсэн хүмүүсийн нэгдэл биш гэдэг. Учир нь тус намыг С.Ганбаатарын туслах С.Зоригтбаатар гэх залуу “Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/” нэртэйгээр анх 2011 онд байгуулсан бол, сүүлд ХҮН намын гэрчилгээ, тамга тэмдгийг Т.Доржханд нар худалдаж авсан гэдэг.

Иймд улс төрийн намын гэрчилгээг худалдаж авсан ХҮН-ын гишүүдэд “хатуу итгэл үнэмшил” байхгүй гэдэг.

Мөн Т.Доржханд ХҮН-ын генсек байхдаа 2016 оны УИХ-ын сонгуулийг “холимог” системээр явна хэмээн тооцож, ХҮН-аас нэр дэвшигчдийн жагсаалтыг эрэмбэлж, тус бүрийг нь тэрбум төгрөгөөр үнэлж байсан нэгэн. Энэ талаар ХҮН намын дарга асан Тордойн Ганболд, “Би ХҮН намд орсны марааш нь намын генсек Т.Доржханд цочирдмоор юм ярьсан. Учир нь Т.Доржханд ХҮН намын нэр дэвшигчийн жагсаалтыг эрэмбэлж, тэрбум, тэрбумаар үнэлэх ханш гаргасан байсан. Иймд залуус гутарсан” гэж ярьж байв. Харин Сонгуулийн Ерөнхий хорооноос ХҮН намыг 2016 оны УИХ-ын сонгуульд оролцуулаагүй юм.

-Т.ДОРЖХАНД ҮНДСЭН ХУУЛИАР МАН-ТАЙ НАЙМААЦАЖ ӨӨРТӨӨ АШИГТАЙ ЮУ ТОХИРСОН БОЛ-

Тэгвэл тэрээр энэ удаа Үндсэн хуулийг наймаацаж, Монгол Улсыг хорлолоо. Учир нь Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ҮХЦ-д хандаж, “Засгийн газрын гишүүд 100 хувь "Давхар дээлтэй” байх эсэх асуудлыг нэг талдаа гарга” хэмээн шаардаж /2021.11.22-нд/ байв.

Үнэндээ, “Давхар дээл”-ийн хязгаарлалтыг хүчингүй болгосон Цэцийн шийдвэр бол эрх баригчдын захиалга байсан ба Т.Доржханд тэднийг төлөөлж ярьж, иргэдийн эсэргүүцлийг зөөллөж байсан гэж болно. Харин үүнийхээ хариуд Т.Доржханд МАН-тай Үндсэн хуулиар наймаацаж, оронд нь өөртөө ашигтай том зүйлээр ч тохирсон байж магадгүй.

Учир нь Үндсэн хуулийг тогтоох эрх ард түмнийг төлөөлж байгаа УИХ-д байх ёстой. Гэтэл ард түмнээс ямар ч мандат аваагүй Үндсэн хуулийн цэцийн есөн хүн УИХ-ын эрхийг авч, Үндсэн хуулийн заалтыг Т.Доржхандын үгээр “хүчингүй” болгож байгаа нь Монгол Улсад хууль цаашид буруу жишиг тогтоож улсаа хорлож байгаа хэрэг. Гэтэл Үндсэн хуулийн цэц “Давхар дээл”-ийг хүчингүй болгосон шийдвэр гарсан даруйд Т.Доржханд баярлан хэвлэлийн хурал хийж, “Монгол Улсын парламентын түүхэнд түүхэн өдөр тохиолоо. Ерөнхий сайд өөрийн багаа хэн нэгнээс хамааралгүйгээр, улс төрийн нөлөөгүйгээр өөрөө байгуулах боломжтой боллоо” хэмээн ярьж байгаа зүйлээ өөрөө ч ойлгохгүй мэт хачин мэдэгдэл хийсэн юм. Улмаар түүнд зарим иргэд "МАН-ын хэвлэлийн ажилтан" хэмээх хоч өгөөд байна. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө