Төрийн албаны шалгалтын бүртгэлийг энэ сарын 30-ыг өдрийг хүртэл явуулна

Төрийн албаны шалгалтын бүртгэлийг энэ сарын 30-ыг өдрийг хүртэл явуулна

Төрийн албаны ерөнхий шалгалтыг ирэх сарын 11-25-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс Ерөнхий шалгалттай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.10.22/ мэдээлэл хийлээ. Төрийн албаны тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн мөрдөж буй.

Хуульд төрийн албанд анх орох иргэдээс Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж авахаар заасан. Иймээс төрийн албанд орох иргэдийн Ерөнхий шалгалтын бүртгэлийг энэ сарын 30-ыг өдрийг хүртэл www.csc.gov.mn-ээр бүртгэх аж.

Иргэд шалгалтад бүртгүүлэхээс өмнө иргэний үнэмлэх, боловсролын түвшинг тогтоосон бичиг баримт-диплом, цээж зургаа сканердсан байх шаардлагатай. Мөн 1990 оноос хойш төрсөн иргэд Цэргийн алба хаасан байх ёстой аж.

Төлбөрийг банкны гар утасны аппликэйшн QR код ашиглан төлнө. Шалгалтад төрийн албаны тухай хууль, төрийн бодлогын тухай, нийгэм, эдийн засаг, түүх соёл, мэдээллийн технологийн мэдлэгийн агуулга багтах бөгөөд шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут байна. Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж, дараагийн шат болох монгол хэл, монгол бичгийн шалгалтад орох эрхтэй болно. Тус шалгалтыг крилл болон монгол бичгээр авах ба хугацаа 30 минут байна.




Өнөөдөр үхэр өдөр

17 минутын өмнө