ШУУРХАЙ: Орос-Монголын хамтарсан төсвийн ЕБС-ийг Улаанбаатарт шинээр байгуулахаар төлөвлөжээ

ШУУРХАЙ: Орос-Монголын хамтарсан төсвийн ЕБС-ийг Улаанбаатарт шинээр байгуулахаар төлөвлөжээ

Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх асуудал эдгээр өдрүүдэд олны анхаарлыг татаад буй. БШУ-ын сайд Л.Энх-Амгалан Ж.Соронзон захирлыг ажлаас чөлөөлсөн.

Гэвч эл асуудлыг ОХУ-ын тал, тус сургуулийн Удирдах зөвлөл эцэслэнэ гэх мэдээлэл бий. Харин сургуулийн дүрэм болоод ОХУ-ын талыг хариуцдаг Буриад улсын Боловсролын яамны мэдээллээс "Захирлыг чөлөөлөх эрх нь Монголын талд байгаа" гэгдэж байгаа. 

Тэгвэл Орос-Монголын хамтарсан сургуулийн эл асуудал шийдэгдэж амжаагүй байхад Монгол Улсад  дахин Орос-Монголын хамтарсан төсвийн ЕБС-ийг шинээр барих гэж байгаа талаарх мэдээлэл ил болов. 

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Орос-Монголын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг чөлөөлөх болсонтой холбоотойгоор гаргасан тус мэдэгдэлд энэ талаар дурджээ. Тодотговол, мэдэгдэлд "Монгол Улсын Нийслэлийн алслагдсан дүүрэгт Орос-Монголын хамтарсан төсвийн ЕБС-ийг шинээр байгуулах төслийн тухай ОХУ-ын Боловсролын яам, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээ эцсийн шатандаа ороод байгаа" гэжээ.  




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө