Америкийн телевизийн урлагийн шилдгүүдийг шалгаруулах  “Emmy” наадмаас “Squid Game” цуврал дахин хоёр шагнал хүртлээ

Америкийн телевизийн урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Emmy” наадмаас “Squid Game” цуврал дахин хоёр шагнал хүртлээ

Америкийн телевизийн урлагийн шилдгүүдийг шалгаруулах 74 дэх удаагийн “Primetime Emmy Awards” наадмаас БНСУ-ын “Squid Game” цуврал драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн анхны гадаад хэл дээрх телевизийн цуврал болов.

“Squid Game” цувралын продюсер, зохиолч, найруулагч Хван Дон Хюк “Драм цувралын шилдэг найруулагч” шагналаа гардан авах үеэрээ “олон улсын үзэгчдэд уран бүтээлээ хүргэх боломжийг олгосон “Netflix” платформд талархал илэрхийлж, удахгүй цувралын хоёрдугаар бүлгээр үзэгчидтэйгээ эргэн уулзана” гэжээ. Мөн тус цувралын гол дүрийн жүжигчин Ли Жон Жэ Америкийн соёл урлаг, энтертайнментын салбарын дөрвөн томоохон наадмын нэг болох “Emmy”-гийн шагнал хүртсэн анхны БНСУ-ын жүжигчин болсон юм. Тэрбээр, “Бид бүгдийн амьдралдаа тулгардаг бодит асуудлуудыг гайхалтай зохиол, дүрслэлээр дэлгэцэн дээр бүтээлчээр амилуулсан найруулагчдаа баярлалаа” хэмээжээ.

“Squid Game” цуврал “Emmy” наадмаас нийтдээ зургаан шагнал хүртсэнээс хоёрыг нь даваа гарагт болсон наадмаас, дөрвийг нь өнгөрсөн долоо хоногт болсон “Creative Arts Emmys” наадмаас хүртжээ. Тус цуврал энэ оны “Emmy” наадмуудын 14 шагналд нэр дэвшсэн байна. Цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт болж байгаа аж.

 

Эх сурвалж: BBC