Дархан-Уул аймгаас сураггүй алга болсон 14 настай охиныг Нийслэлээс эсэн мэнд олжээ

Дархан-Уул аймгаас сураггүй алга болсон 14 настай охиныг Нийслэлээс эсэн мэнд олжээ

Өнгөрөгч баасан гарагт Дархан-Уул аймгаас 14 настай охин сураггүй алга болсон тухай мэдээллийг нийтэлсэн билээ. Харин сураггүй алга болсон гэх охиныг Улсын хэмжээнд эрэн хайх ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 13 дугаар байрнаас 14 настай охин алга болсон. Дээрх охиныг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн өчигдөр буюу энэ сарын 26-ний өдөр Барилгачдын талбайд эсэн мэнд явж байхад нь олжээ. Иймд эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 12 алба хаагч, нэг эрэлч нохой, нэг автомашин, Цагдаагийн газрын 75 алба хаагч, нэг нохой, таван автомашин, ЗХ-ний 330 дугаар ангийн 30 алба хаагч, нэг автомашин, нийт 117 алба хаагч, 2 нохой, 7 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж.