Азийн аварга шалгаруулах гимнастикийн тэмцээнд Монгол хүүхдүүд түрүүлжээ

Азийн аварга шалгаруулах гимнастикийн тэмцээнд Монгол хүүхдүүд түрүүлжээ

БНСУ-н Сувон хотноо зохиогдож буй айзамт гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн оролцсон дүүрэг, нийслэл улсын аварга Нийслэлийн 85-р цэцэрлэгийн хүүхдүүд түрүүлж, тэргүүн байрын цом, алтан медалийг авсан бахдам амжилт үзүүлжээ.

Уг тэмцээнд олон орны хүүхдүүд оролцсоноос хамгийн бага насны, чадварлаг өв тэгш оролцогчид байсан нь Япон, БНСУ, БНХАУ, Тайланд, Тайваны багийг ардаа орхиж түрүүлсэн байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон 84-р цэцэрлэгийн баг нь Баянгол дүүргийн Цэцэрлэгийн хүүхдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд 1-р байр алт, Нийслэлийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд 1-р байр алт, Уран сайхны гимнастикийн цагирагтай дасгалаар нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 2-р байр, Улсын аварга 1-р байрын шагналууд авч байжээ.

Д.Эгшиглэн Эхлэл бүрэн дунд сургуулийн 1-р ангийн сурагч