МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг АТГ-аас шалгаж байна

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг АТГ-аас шалгаж байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг авлигын хэргээр АТГ шалгаж байгаа талаар зарим эх сурвалж нийтэлжээ. Тодруулбал, Д.Тогтохсүрэн нь 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэдгийг авлига өгсөн иргэн илчлэн, АТГ-т хандсан байгаа аж.

Хясан боогдуулсны улмаас авлига өгч, төрийн үйлчилгээ авснаа сайн дураар илчилбэл Эрүүгийн хуулийн 22.5-д зааснаар ялаас чөлөөлөгдөх боломжтой байдаг байна.