ВИДЕО: А.Мөнгөншагай агсны гэргий Ц.Эрдэнэзаяа хэвлэлд ярилцлага өгчээ

ВИДЕО: А.Мөнгөншагай агсны гэргий Ц.Эрдэнэзаяа хэвлэлд ярилцлага өгчээ

“Гуч хүрсэн бүсгүй”, “Ижийгээ гомдоох учиргүй”, "Бид нэг ангийнхан" зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байсан "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай энэ оны есдүгээр сард Өмнөговь аймагт автын осолд өртөж амь насаа алдсан билээ. 

Түүний дурсгалд зориулсан бүх оддын дурсамж хүндэтгэлийн “30 хүрсэн бүсгүй” тоглолт өнгөрсөн долоо хоногт “UB палас” концертын их танхимд болсон. А.Мөнгөншагай агсны дурсгалд зориулсан тоглолтод сайн дураараа олон арван уран бүтээлчид хүрэлцэн ирж, ая дуугаа өргөсөн байдаг. А.Мөнгөншагай агсан Монгол орныхоо 21 аймгаар тойрч, “30 хүрсэн бүсгүй” тоглолтоо зохион байгуулаад хамгийн сүүлд Улаанбаатар хотдоо тоглохоор төлөвлөн, хөдөө орон нутгаар тоглолтоо хийж явахдаа, ийнхүү харамсалтайгаар амь насаа алдсан аж. Иймд түүний буяны 49 хоногт нь багтааж хүслийг гүйцээх зорилгоор тус тоглолтыг зохион байгуулсан байдаг.

Ингээд “Гурван бүдүүн” хамтлагийн гишүүд тус тоглолтын орлого болох 50 сая төгрөгөөр талийгаачийн хоёр хүүхдэд хадгаламж нээсэн тухайгаа дуулгаж А.Мөнгөншагай агсны гэр бүлд нь хүлээлгэн өгсөн байдаг.

Тэгвэл А.Мөнгөншагай агсны гэргий Ц.Эрдэнэзаяа “Гуч хүрсэн бүсгүй” тоглолтынх талаар ярилцлага өгчээ.

ҮЗЭХ:




Өнөөдөр бар өдөр

19 минутын өмнө