Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах үзүүлэх сургуулийн үеэр нисдэг тэргээр аврах ажиллагаа явуулав

Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах үзүүлэх сургуулийн үеэр нисдэг тэргээр аврах ажиллагаа явуулав

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/59 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, дадлага хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
 
Сургууль дадлагын төлөвлөгөөний дагуу өнөөдөр “Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах үзүүлэх сургууль”, “Барилга байгууламжаас иргэдийг аюулгүй байр, түр талбайд байршуулах”, “Түр хорогдох жишиг байршилтай танилцах”, ”Үерийн аюулын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний дадлага, үзүүлэх сургууль”-иуд явагдлаа. “Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах үзүүлэх сургууль”-ийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Новотел зочид буудалд зохион байгуулж, иргэдийг авран хамгаалах, гал түймэр унтраах дадлага сургууль зохион байгуулав.
 
Анх удаа өндөр барилгаас нисдэг тэргээр аврах ажиллагааг зохион байгуулснаараа онцлог байлаа. Сургууль дадлагад ОБЕГ-ын харъяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Аврах анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын бүрэлдэхүүн оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө