БНХАУ ирэх долоо хоногт болох "Улс тунхагласан" баяртаа бэлдэж байна

БНХАУ ирэх долоо хоногт болох "Улс тунхагласан" баяртаа бэлдэж байна

Долоо хоногийн дараа буюу аравдугаар сарын 01-ны өдөр БНХАУ-ыг тунхагласны 73 жилийн ой тохиох ажээ. БНХАУ нь Тайванийн асуудлаар АНУ болон Өрнөдийн орнуудтай санал зөрөлдөж байгаа. Тиймээс энэ жилийн улс тунхагласны баяртаа ихээхэн ач холбогдол өгч бэлтгэж байгаа талаар шинэжээчид дүгнэж байна. 

Харин манай улсын цахим сүлжээнд "БНХАУ-д төрийн эргэлт болох нь" гэх мэдээллийг гарч буй. Тэгвэл энэ нь  төрийн эргэлт бус Улс тунхагласны баяртаа бэлдэж буй бэлтгэл ажээ. Үүнээс гадна тус улсын өмнө болон төвийн бүсний хотууд өнгөрсөн Лхагва гаригаас хойш нийт 60 нислэгийг цуцлаад байгаа юм. Энэ нь саяхан тус улсад бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчтэй холбоотой ажээ.