Баригдаж байсан барилгын лифтний хонгилд 24 настай эрэгтэй унаж нас барсан хэргийг шалгаж байна

Баригдаж байсан барилгын лифтний хонгилд 24 настай эрэгтэй унаж нас барсан хэргийг шалгаж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Арвай Виллаж” хотхон баригдаж байгаа барилгын лифтний хонгилд хүн унаж нас барсан гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газарт 13:38 цагт ирүүлсэн байна.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан очиход оршин суух хаяг тодорхойгүй иргэн М /24 настай, эрэгтэй/ нь тус барилгын лифтний хонгилын арматурын төмрөн дээр унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгчээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.