СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 15 настай хүүхдийг амиа хорлох гэж байхад нь аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 15 настай хүүхдийг амиа хорлох гэж байхад нь аварчээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Хэрлэн-3" хорооллын 55 дугаар байр 10 давхар байрны дээвэр дээрээс эмэгтэй хүүхэд үсрэх гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2022.09.23/ өдрийн 10:50 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид нэг км замыг туулан очиход тухайн байрны 10 дугаар давхрын дээвэр дээрээс тус сумын А /15 настай, эмэгтэй/ үсрэх гэж байсныг ярилцлага хийн 10:53 цагт буулгаж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна. Иймд эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, сэтгэл санааны байдалд нь анхаарал тавихыг сануулж энэхүү мэдээллийг хүргэж байна. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө