УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллахдаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ

УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллахдаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ

УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын баг энэ сарын 24 /2022.09.24/-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Чөлөөт бүс, Шаамар, Зүүнбүрэн, Сүхбаатар суманд ажиллахдаа хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан.

ҮҮНД:

  • Сүхбаатар, Алтанбулаг сумын айл өрх, төсөвт газар, аж ахуйн нэгжийг дулаанаар ханган ажиллах шинэ дулааны цахилгаан станц барих;
  • Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн дагуу Алтанбулаг сумыг хөгжүүлэх “Жишиг сум” төслийн хүрээнд чөлөөт бүс рүү дэд бүтэц татах, цахилгаан, дулаан хангамжийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх, бохир, цэвэр усны шугам сүлжээг ашиглалтад оруулах, хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэх;
  • Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэх;
  • Газар тариалан, хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлж ирэх 2023 оны төсөвт 285 тэрбум төгрөгийг тусгах зэрэг асуудлыг шийдвэрлэжээ.



ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө