Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч галд 1 га талбай, иргэн Б-ийн “Пробокс” маркын автомашин бүрэн шатжээ

Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч галд 1 га талбай, иргэн Б-ийн “Пробокс” маркын автомашин бүрэн шатжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ой хээрийн түймэр гарсныг унтрааж цурманд оруулахаар ажиллаж байна. 

Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, “Хан-Хэнтий” Улсын тусгай хамгаалалтын газрын ажилтнууд ажиллаж, 09.22-ны өдрийн 13:00 түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн тус сумын Алтанбулаг суманд хээрийн түймэр гарсныг онцгойн алба хаагчид бүрэн унтраасан бөгөөд галд 1 га хээрийн талбай, иргэн Б-ийн “Пробокс” загварын суудлын автомашин бүрэн шатжээ.