БИДНИЙ ТУХАЙ: Манай цөлжилтөд санаа зовсон Тайванийн иргэн Монголд ирж, сайн дураар мод тарьж байгаа талаар мэдээлжээ

БИДНИЙ ТУХАЙ: Манай цөлжилтөд санаа зовсон Тайванийн иргэн Монголд ирж, сайн дураар мод тарьж байгаа талаар мэдээлжээ

Манай улсын цөлжилтөд санаа зовсон Тайванийн иргэн Монголд сайн дураар мод тарьж буйг гаднын хэвлэл онцолжээ.

Тодруулбал, түүнийг Чен Ли-И гэдэг бөгөөд тэрбээр Монголын газар нутгийн 70 хувь нь цөлжилтөд өртсөн тул ойн санг нэмэгдүүлэх зорилготой Монголд ирээд байгаа аж. Монголын коронавирусийн хорио цээрийн дэглэм суларч хил нээгдсэн даруйд тэрээр 3000 км замыг туулан ирсэн бөгөөд нэг тэрбум мод тарих зорилготой тухайгаа дурджээ.

Чен Ли-И хэлэхдээ, “Би байгаль орчны уур амьсгалд хувь нэмэр оруулахыг хүсэж байна. Монголын газар нутгийн 70 хувь цөлжилтөд өртсөн. Эко систем тогтворгүй болсноор сүйрч байна. Миний хувьд 1990 онд Улаанбаатарын ойролцоох ууланд аялал хийж байсан. Тухайн үед хаа сайгүй мод байсан ч одоо алга болжээ.

Мөн Монголын засгийн газар 2030 он гэхэд нэг тэрбум мод тарихаар төлөвлөж байгаа ч ихэнх нь уул уурхайн хэсэгт байгаа тул хангалттай усалгаагүйгээс ургах нөхцөлгүй байгаа.

Ой модыг устгана гэдэг бол аадар бороо ороход үерт өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. Саяхан энэ бүс нутагт орсон ширүүн бороо мод тарих төслийг минь сүйрүүлсэн. Энэ нь ойн сангийн ямар ч зохицуулалтгүйн үр дагавар юм. Мөн 60 сая толгой мал, бэлчээрийн даац хэтэрсэн, уул уурхай олборлох үйлдвэрүүд зэргээс үүдэн Монголын газар нутаг нь зогсолтгүй цөлжилтөд өртсөөр байна. Зөвхөн нүх ухаж, суулгац суулгаад байх нь хангалтгүй” гэж тэр ярьжээ. 

Эх сурвалж: Radio Free Asia