ШУУРХАЙ: Усан парк барина гээд орон сууц барьсан асуудалд Захиргааны хэргийн шүүхэд ХЭРЭГ үүсгэжээ

ШУУРХАЙ: Усан парк барина гээд орон сууц барьсан асуудалд Захиргааны хэргийн шүүхэд ХЭРЭГ үүсгэжээ

Энхтайваны гүүрийн зүүн талд Дунд гол урсдаг хэсэг газарт “Эм энд Жи” констракшн гэх компани “Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор барина” гэж зургаан жилийн турш хашаалсан ч, эцэстээ 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн талаар iSee.mn мэдээллийн сайт өнгөрсөн дөрөвдүгээр сард анх мэдээлсэн билээ.

Тэгвэл эл асуудал олны анхаарлын төвд орж, олны нэрлэдгээр Усан паркын асуудлаар "Онч шийдэл" ТББ нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Улмаар энэ дагуу шүүхэд хэрэг үүсгэжээ. Эл хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.