ВИДЕО: "Цэрэг татлагыг эсэргүүцсэн" залуу Эрхүү мужийн комиссын даргыг буудсан хэрэг ОХУ-д гарчээ

ВИДЕО: "Цэрэг татлагыг эсэргүүцсэн" залуу Эрхүү мужийн комиссын даргыг буудсан хэрэг ОХУ-д гарчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 21 /2022.09.21/-ны өдөр “Хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарласан. Харин түүний шийдвэрийг эсэргүүцэж тус улсын иргэд жагсаал, цуглаан хийж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр /2022.09.26/ Эрхүү мужийн цэрэг татлагын комиссын даргыг буудсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Эрхүү мужийн цэргийн комиссар дайчлагсдадаа мэдээлэл хийж байх үед нь 25 настай Руслан Зинин гэх иргэн түүнийг бууджээ. Тус хэрэг явдлын талаар Руслан Зинины ээж Марина Зинина хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Руслан өөрөө зарлан дуудах хуудас аваагүй. Харин өчигдөр түүний хамгийн сайн найзад нь цэргийн зарлан дуудах хуудас  ирсэн. Гэтэл түүний найз цэрэгт алба огт хаагаагүй тул Руслан үүнд ихэд бухимдаж байсан. Хэсэгчилсэн дайчилгаа хийнэ гэж байсан ч бүгдийг нь цэрэгт явуулж байгаа нь тогтоогдсон” гэж ярьжээ.

ВИДЕО: