"Монголиан Эйрвэйс" ХХК-ийн нисдэг тэрэг энэ сард БНХАУ-д засвар үзлэг орсон байжээ

"Монголиан Эйрвэйс" ХХК-ийн нисдэг тэрэг энэ сард БНХАУ-д засвар үзлэг орсон байжээ

"Монголиан Эйрвэйс" ХХК-ийн нисдэг тэрэг Өвөрхангай аймгийн Хужирт сум руу нисэх замдаа Төв аймгийн Аргалант суманд уржигдар /2022.09.24/ ослын буулт хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл ослын буулт хийсэн "Монголиан Эйрвэйс" ХХК-ийн EC 125 нэртэй нисдэг тэрэг нь 2020 онд Монгол Улсад орж ирсэн бөгөөд энэ оны есдүгээр сард БНХАУ-д засвар үзлэгт орсон байсан талаар эх сурвалж мэдээлэв. Ослын шалтгаан одоогоор бүрэн тогтоогдоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.