Хан-Уул дүүргийн залуучуудын “Гарааны бизнес”-ийг 10 сая төгрөгөөр дэмжих хөтөлбөр зарлагджээ

Хан-Уул дүүргийн залуучуудын “Гарааны бизнес”-ийг 10 сая төгрөгөөр дэмжих хөтөлбөр зарлагджээ

Хан-Уул дүүргийн 18-34 насны өөрийн бизнесээ эхлүүлэх хүсэлтэй, санхүүжилт хайж байгаа залуучуудын гарааны бизнесийг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж буй шилдэг бизнес санааг шалгаруулан, санхүүжүүлэх “STARTUP”-н хөтөлбөр зарлагджээ. Хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14 ны өдрөөс эхлэн ирэх арваннэгдүгээр сарын 06 ны өдрийг хүртэл явагдах юм байна. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг доорх мэдээллээс үзнэ үү.

1-р үе шат: Бүртгэл: 2019.10.14-2019.11.06

2-р үе шат: 2019.11.07-нд нийт бүртгүүлсэн залуучуудаас шилдэг бизнес санаатай 50-55 залуусыг шүүн шалгаруулах

3-р үе шат: 2019.11.08-10 хооронд 3 өдрийн сургалтанд хамрагдаж нийт шигшигдсэн санаанаас оролцогчид өөрсдөө шилдэг 20 хүртлэх санааг шалгаруулна.

4-р үе шат: 2019.11.10-нд Pitching Day сургалтанд хамтрагдсан залуусын бизнес санаанаас 10-15 багийн санааг шүүгчид дараагийн шатанд шалгаруулна.

5-р үе шат: Шалгарсан багууд 2019.11.11-12.03 хүртэл хурдасгуур хөтөлбөрт хамрагдах.

6-р үе шат: 2019.12.04 Demoday арга хэмжээ- Шүүгчид шилдэг багуудыг шалгаруулж тухайн дүүргийн өгөгдсөн квотын дагуу шалгарсан багуудтай гэрээ байгуулж санхүүжилт олгоно.

Хэн хамрагдах вэ?

  • 18-34 насны бизнес санаагаа туршиж, ажил хэрэг болгох хүсэлтэй ажил хөдөлмөр эрхэлдэггүй, шинээр бизнес эрхлэх хүсэлтэй залуус 2-с дээш хүнтэй баг бүрдүүлж оролцоно. /Багийн бүх гишүүд бүртгүүлэх ба баггүй бол оролцох боломжгүй/
  • Багийн бүх гишүүд Хан-Уул дүүргийн харъяа байх /Иргэний үнэмлэхний хаяг/
  • 3 өдрийн турш багаараа сургалтад сууж, хөтөлбөрт оролцох боломжтой байх

Нэмэлт шаардлага:

  • Та компанитай байж болохгүй
  • Багийн бүх гишүүд ямар нэгэн компанид нийгмийн даатгал төлдөггүй байх /Хувиараа нийгмийн даатгал төлдөг бол болно./
  • Таны бизнес санаа бусдаас шинэлэг, инноваци шингэсэн байх шаардлагатай

Санхүүжилт:

  • Шилдэг бизнес санаа бүрт 10,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгоно.

Онлайнаар бүртгүүлэх линк ЭНД ДАРЖ, Дэлгэрэнгүй мэдээллийг: 7722-4006, 99038983 дугаараас авна уу




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө