Улаанбаатарт 16 градус дулаан байна

Улаанбаатарт 16 градус дулаан байна

Өнөөдөр\2022.09.30\ихэнх нутгаар үүлшинэ, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 1-6 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй.  Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө 14-16 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.