ОХУ-д баавгай суурин газарт орж ирэх болжээ

ОХУ-д баавгай суурин газарт орж ирэх болжээ

Сүүлийн үед баавгай суурин газар, айл өрх рүү орж ирсэн, хүн руу дайрсан харамсалтай явдал гарч байгаа.

Энэ нь зөвхөн манай улсад гарч байгаа биш бололтой. Тодруулбал, ОХУ-ын зарим муж, хязгаар үүний дотор Карелия мужид баавгай суурин газарт байнга орж ирэх болсон талаар ОХУ-ын ВЕСТИ агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн зүгээс  ой хээрт баавгайтай таарвал хэрхэн амь насаа хамгаалах талаар зөвлөмжийг гарган иргэдэд сэрэмжлүүлсэн байна. 
Тиймээс монгол эх сурвалж үүнийг онцлохдоо, 

"Хоол тэжээл нь дутагдаж байгаа ойн амьтдад зохион байгуулалттайгаар, хөрөнгө гаргаж хоол бэлтгэж өгөх, байгаль, ОХУ-ын амьтан судлаачидтай хамтран баавгайн шилжилт хөдөлгөөн, зан авирт гарч байгаа өөрчлөлтийг судлах хэрэгтэй юм" гэжээ.