ВИДЕО: Согтуу жолоочийн автомашиныг мөргөж, гурван хүний амийг аварчээ

ВИДЕО: Согтуу жолоочийн автомашиныг мөргөж, гурван хүний амийг аварчээ

АНУ-ын Аризона мужийн Финикс хотод 27 настай Шаннон Вивар гэх эмэгтэй, хүүхэдтэйгээ зам хөндлөн гарч байсан хосыг аврахын тулд давхиж яваа согтуу жолоочийн машиныг мөргөсөн хэрэг гарчээ.  

Тухайн үед Шаннон Вивар “Walmart” дэлгүүрээс гэр лүүгээ явж байжээ. Гэтэл улаан гэрлээр “Jeep” автомашин хурдтай давхиж байгааг хараад “Jeep” машиныг мөргөж, явган зорчигчдыг дайрахаас сэргийлж чадсан байна.

Тэрбээр, хаазаа гишгээд хурдалснаас хойш юу ч санахгүй байгаа талаараа ярьжээ. Хүүхэдтэйгээ зам хөндлөн гарч явсан хосууд тус ослоос эсэн мэнд холдож чадсан байна.