ШУУД: 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг АЛТЫН төлөө Австралитай тоглоно

ШУУД: 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг АЛТЫН төлөө Австралитай тоглоно

3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээн БНХАУ-ын Чангшиа хотод тавдугаар сарын 22-26 ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээний Б хэсэгт Австрали, БНСУ-ын багтай хамт орсон Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ нэг хожилтойгоор хоёрдугаар байрт бичигдсэн байна. 

Ийнхүү манай баг шөвгийн наймд шалгаран цаашид тоглох боломжтой болоод байна. Шөвгийн наймд манай баг тэмцээний гол шуугианыг тарьсан Йордантай тоглож хожсон. Монгол улсын баг аваргын төлөө Австралийн эсрэг тоглоно. Энэхүү тоглолтыг 20:30 цагаас “MNBA Sports” суваг болон “Mongolian 3x3 Basketball Association/MGL3x3” хуудсаар шууд дамжуулан хүргэх юм байна.

 Дөнгөж сая Монголын эмэгтэй шигшээ баг Японы багтай ХҮРЭЛ медалын төлөө тоглож ялагдал хүлээлээ.