Дөрвөн настай хүүгээ хэвтэрт ортол нь зодсон Б.Тодзаяагийн ялыг хэвээр үлдээлээ

Дөрвөн настай хүүгээ хэвтэрт ортол нь зодсон Б.Тодзаяагийн ялыг хэвээр үлдээлээ

Дөрвөн настай хүүгээ хэвтэрт ортол нь зодсон эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурал энэ оны долдугаар сарын 30-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, 10 жил хорих ял түүнд оноосон.

Б.Тодзаяа 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр гэртээ дөрвөн настай, эрэгтэй Э-г орондоо шээлээ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсныг нь тогтоосон юм.

Тэгвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Тодзаяад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2019 оны аравдугаар сарын 28-нд хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Тодзаяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар хаалттай дэглэмтэй хорих ангид 10 жил хорих ял оногдуулсан юм.