“БИ МОНГОЛ ХҮҮХЭД” шилдэг концерт шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгууллаа

“БИ МОНГОЛ ХҮҮХЭД” шилдэг концерт шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгууллаа

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой мөн Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд #БИ МОНГОЛ ХҮҮХЭД шилдэг концерт шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Наадамд 12 төвөөс нийт 360 гаруй авяаслаг хүүхэд багачууд оролцож авъяас чадварыг гайхуулан бишрүүллээ. Уралдааныг МУГЖ, Соёл Урлагийн Их сургуулийн тайзны тэнхимийн багш, профессор Л.Чаминчулуун, СТА кино найруулагч Л.Ариунболд, СТА бүжигчин Н.Хунтогос нар шүүлээ.

  • ТЭРГҮҮН БАЙР-Монголын Сос хүүхдийн хотхон
  • ДЭД БАЙР - Вербист төв
  • ГУРАВДУГААР БАЙР - Гэрэл төв
  • ТУСГАЙ БАЙР-Кристинаноблийн хүүхдийн сан Нархан төв
  • ТУСГАЙ БАЙР- Цөлийн сарнай төвүүд тус тус байр эзэллээ.

Уралдаанд оролцсон нийт хүүхэд, багачууддаа аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ах, эгч нараас нь хүсэж байна.