Ч.Хүрэлбаатар: АМНАТ авах боломжгүй болж төсвийн орлого ЖИЛ БҮР 1.2 их наяд төгрөгөөр буурахад хүрлээ

Ч.Хүрэлбаатар: АМНАТ авах боломжгүй болж төсвийн орлого ЖИЛ БҮР 1.2 их наяд төгрөгөөр буурахад хүрлээ

Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хуралдаан болж Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. 

Шийдвэрийг ЭНД дарж уншина уу. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг шүүмжилж өөрийн байр, сууриа илэрхийлсэн байна. 

Тэрбээр "Ноцтой мэдээ, МАШ НОЦТОЙ МЭДЭЭ... Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та бүгдийн өнөөдөр гаргасан шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар авах боломжгүй болж төсвийн орлого ЖИЛ БҮР хамгийн багадаа 1.2 их наяд (1,287,000,000,000) төгрөгөөр буурахад хүрч байна.

Энэ шийдвэр гарснаар Монголын газрын хөрсөн доорх баялаг болох Ашигт малтмал АРД ТҮМНИЙ ӨМЧ биш компаниудын өмч болж байна. Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна. Цэцийн шийдвэрээр Ашигт малтмал бол уурхайн эздийн ӨМЧ боллоо, ард түмнийх биш, энэ бол тоглоом биш шүү. Арай ч дээ" гэжээ. 




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө