АТГ: Мөрийтэй тоглоом тоглосон гэх УИХ-ын хоёр гишүүнийг баривчлаагүй байна

АТГ: Мөрийтэй тоглоом тоглосон гэх УИХ-ын хоёр гишүүнийг баривчлаагүй байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Моннис” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж, мөрийтэй тоглож байгаад АТГ-д баригдсан талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхлээд байна. Цагдаагийнхан хэрэгт сэжиглэн саатуулах гэж байсан иргэнтэй хамт одоогийн УИХ-ын гишүүн Х,М нар байсан гэх албан бус мэдээлэл бий.

Энэ талаар АТГ-аас тодруулахад: Ийм мэдээлэл байхгүй гэсэн хариулт өгсөн билээ.

Харин Цагдаагийн Ерөнхий газрын ХМТ-өөс мэдээллэхдээ: “Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст одоогоор ийм гэмт хэрэг бүртгэгдээгүй” гэв.

Хэвлэлийн хуудаснаа гарсанчлэн АТГ-ын мөрдөн байцаагчид нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй гэмт хэрэгт холбогдож байгаа нэгэн хүнийг баривчлахаар тусгай ажиллагаа хийсэн байна. Ингээд байгаа газрыг нь олж тогтоон баривчлах ажиллагааг хийжээ. Мөрдөн байцаагчид тус компанийн таван давхрын өрөөнд орох үед том ширээн дээр хөзөр, хясаа, их хэмжээний мөнгө байсан гэжээ.