Угаартаж амиа алдсан гурван настай охины ээж ухаан орсон ч бөгсөн бие нь мэдээгүй байна

Угаартаж амиа алдсан гурван настай охины ээж ухаан орсон ч бөгсөн бие нь мэдээгүй байна

-У БҮСГҮЙ УХААН ОРСОН ДАРУЙДАА ОХИНОО НЭХЖЭЭ-

Өнгөрсөн аравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22-р дугаар хороонд байрлах нийтийн байранд ээж, охин хоёр угаартаж гурван настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Охины ээж 33 настай У нь өдгөө Хордлогын үндэсний төвд эмчлүүлсээр байна. Тэрбээр охиноо нас барсныг ч мэдэлгүй ухаангүй олон хоног эмнэлэгт хэвтсэн юм.

Бид ойрын эх сурвалжаас нь түүний биеийн байдлыг асуухад “Ухаан орсон. Охиноо л нэхээд байна. Сэтгэл санааны маш хүнд цочролд орсон. Охиноо нэхээд хэцүү байгаа. Бөгсөн бие нь мэдрэлгүй байгаа. Эмч нар мэдээ оруулахын тулд бөгсөн биеэс доогуур хэсэгт зүсэлт хийсэн. Бөөрний үйл ажиллагаа бүхэлдээ зогссон ч эмчилгээ хийлгэсний үр дүнд арай тогтворжиж байна” гэлээ.