Зам дээр автомашины дугуй сольж байсан хүнийг согтуу жолооч мөргөж амь насыг нь хохироожээ

Зам дээр автомашины дугуй сольж байсан хүнийг согтуу жолооч мөргөж амь насыг нь хохироожээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 2-3-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 618 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 462-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэний нэг хүүхэд, ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, 2019.11.03-ны өдрийн 20:10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Алтан Өлгийн гудамж “Мөнгөн булган” хүнсний дэлгүүрийн баруун урд замд Тoyota Cresta маркийн автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам дээр автомашины дугуй сольж байсан 49 настай, эрэгтэй Д-г мөргөж амь  насын хохироожээ.

Мөн 2019.11.03-ны өдрийн 00:26 цагийн орчимд Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Б.Доржийн гудамж “Эрдэнэ зоо транс” ХХК-ны урд замд Кia Fronter маркийн автомашины жолооч нь Ц нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Б-г  мөргөж амь насын хохироосон байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдрөөс эхлэн сурагчдын улирлын амралт дуусаж нийт сурагчид хичээл сургуульдаа явж эхэлсэн тул эцэг, эх, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.