27 настай эмэгтэй 5 метрийн өндөр гүүрнээс үсрэх гэж байжээ

27 настай эмэгтэй 5 метрийн өндөр гүүрнээс үсрэх гэж байжээ

Таван метрийн өндөр бетонон гүүрнээс үсрэх гэж байсан эмэгтэйг эсэн мэнд буулгажээ. Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их-Эрэг” гэдэг газар “Буянт” голын таван метрийн өндөр бетонон гүүрнээс тус сумын харьяат иргэн С /27 настай, эмэгтэй/ үсрэх гээд байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан байна.

Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг автомашинтай ажиллаж 17:45 цагт эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн ажээ.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө