Монголын сагсчид ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Монголын сагсчид ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд сагсан бөмбөгийн 3х3 ангиллын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. Энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 18 баг өрсөлдсөн байна. Манай улсаас өнгөрсөн хоёр жилд финалдсан үндэсний шигшээ баг оролцлоо. Ийнхүү Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан мөнгөн медаль хүртэж, эмэгтэйчүүдийн шигшээ баг хараахан медаль хүртэж чадсангүй.