Намагт шигдсэн 20 настай залууг аварчээ

Намагт шигдсэн 20 настай залууг аварчээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэр дэх "Буур хээр”-ийн 8-р багт орших “Буурын гол”-ын намагт хүн шигдэн гарч чадахгүй байгаа дуудлага энэ сарын 4-ний өдрийн 15:46 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.  

Дуудлагын мөрөөр аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх аврах ангийн бүлэг гарч, ослын голомтод очиж ажилласан байна. Аврагчид намагт шигдсэн иргэн Д-гийн амь насыг нь аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.