БНСУ-ын нүдний эмч нар Сүхбаатар аймагт ирж, мянган иргэнийг үзлэг оношилгоонд хамруулахаар болжээ

БНСУ-ын нүдний эмч нар Сүхбаатар аймагт ирж, мянган иргэнийг үзлэг оношилгоонд хамруулахаар болжээ

Ирэх онд БНСУ-ын нүдний эмч мэргэжилтнүүдийн багийг Сүхбаатар аймагт авчирч харааны бэрхшээлтэй мянган иргэнийг нүдний үзлэг оношилгоонд хамруулахаар төлөвлөж буй.

Энэ хүрээнд БНСУ-ын нүдний Южин Оптисал эмнэлгийн захирал И Санг Хугаар ахлуулсан хараа зүйн чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нартай Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат албан уулзалт хийжээ. Уулзалтын амжилттай болж ирэх хавар нүдний нарийн мэргэжлийн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймагт очиж, үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгөхөөс гадна нүдний шил тааруулж хийж өгөөр болжээ.