Ц.Одбаярыг өнөөдөр БНСУ-д саатуулж болзошгүй тул ЭСЯ-ыг бүрэлдэхүүнээр ажиллах үүрэг өгчээ

Ц.Одбаярыг өнөөдөр БНСУ-д саатуулж болзошгүй тул ЭСЯ-ыг бүрэлдэхүүнээр ажиллах үүрэг өгчээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйн биед хүрсэн, түүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон. 

БНСУ-ын зарим хэвлэлд мэдээлж буйгаар Д.Одбаяр нь "ариун цэврийн өрөөний дэргэдүүр өнгөрсөн онгоцны үйлчилэгч бүсгүйн өгзөгт хүрч халдсан. Мөн дипломат эрхтэй гэж цагдаад худал хэлсэн” тухай мэдээлж буй юм.

Мөн өчигдөр өөр нэг мэдээлэл нэмэгдсэн нь түүнийг "бусдыг айлган сүрдүүлсэн гэх шинэ хэрэгтэй холбогдуулж нэмж шалгахаар болсон" тухай мэдээлэл юм. Учир нь тэрээр хэрэг гарах үеэр Korean Air компанид ажилладаг Монгол бүсгүйчүүдийг “Монголд буцаж очихоороо зүгээр өнгөрөөхгүй” хэмээн айлган сүрдүүлснийг гэрчүүд мэдээлжээ. 

Түүнийг өнөөдөр БНСУ-д ирж, өглөө эрт байцаалт өгөх болсон талаар Инчеоны цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна. Тэгвэл түүнийг БНСУ-ын хуулийн байгууллагаас саатуулж болзошгүй байгаа тул тус улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яамны ажилчдыг бүрэн бүрэлдэхүүнээрээ тус асуудал дээр ажиллах үүргийг манай Гадаад харилцааны яамнаас өгсөн талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.

Бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэг нь БНСУ-ын хуулиар 10 жил хүртэл хорих ялтайгаас гадна, 10 сая воннын торгуультай юм байна. Мөн Ц.Одбаярыг БНСУ-д ирж байцаалт өгвөл 10 сая вонноор торгох, эсвэл БНСУ-д ирэхгүйгээр өөр улсаар дамжин Монгол руу буцвал эрүүгийн хэрэг үүсгэн 10 жил хүртэлх хорих ялаар шийтгэх тухай зарим хэвлэлд ч мөн гарчээ.