Нийтийн байранд гарсан галыг унтрааж шалгалтын ажиллагааг явуулж байна

Нийтийн байранд гарсан галыг унтрааж шалгалтын ажиллагааг явуулж байна

Өчигдөр буюу энэ сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Дашчойлон хийдийн зүүн талд орших нийтийн эзэмшлийн байранд гал гарч олон айл шатаж их хэмжээний хохирол учирчээ.

Тус дүүргийн наймдугаар хороо, 12 давхар 34 дүгээр орон сууцанд 16:50 минутын орчимд гал гарсан тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын албанд иржээ. Галыг унтраахаар Онцгой байдлын албаны Чингэлтэй дүүрэг дэх аравдугаар ангийн хоёр тасаг, гурван автомашинтай ажиллаж байна. Дөрөвдүгээр давхраас эхлэн гал гарсан гэх мэдээллийг оршин суугчид мэдээлсэн байна.

Нийслэлийн Онцгой байдлын Гал унтраах аравдугаар ангийнхан тус нийтийн байранд гарсан галыг шуурхай унтраажээ. Гал гарсан оройноо шатсан гэх айлуудыг бүрэн унтраасан тул оршин суугчдыг байр луу нь нэвтрүүлсэн байна. Гал гарах үед ихэнх айлууд эзгүй байсан аж. Шатсан эгх нийтийн байранд нийт 77 айл оршин суудаг бөгөөд 2014 онд ашиглалтад орсон барилга юм байна.

Одоогоор гал гарах болсон шалтгаан болон хохирлын хэмжээг тогтоохоор шинжээчид ажиллаж байна.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө