"Ирэх арванхоёрдугаар сард төвийн ихэнх аймгаар цас ихтэй, хүйтэн байна" гэж ЦУОШГ-аас мэдээллээ

"Ирэх арванхоёрдугаар сард төвийн ихэнх аймгаар цас ихтэй, хүйтэн байна" гэж ЦУОШГ-аас мэдээллээ

Арванхоёрдугаар сард баруун болон төвийн аймгуудын ихэнх хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.

Хур тунадасны хувьд баруун болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага, төвийн аймгуудын ихэнх хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Баруун аймгуудын нутгийн хувьд цас бага орох төлөвтэй байгаа боловч шөнөдөө илүү хүйтэн хонох магадлал өндөр. Харин төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх тул малчид, иргэд өвөлжилтийн бэлтгэл байдалдаа онцгойлон анхаарахыг Цаг уурын байгууллагаас зөвлөв.

Түүнчлэн өнөөдөр /2022.11.28/ ихэнх нутгаар -20 хэмийг давж эрс хүйтэн байх бөгөөд өмнөх өдрүүдэд орсон цасны улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч нар болон, явган зорчигчид замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчоорой гэлээ.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө