ТОДРУУЛГА: 22 настай Ц гэгч эмэгтэй нь "хохирогчийг индүүгээр толгой руу нь цохиж гэмтээсэн" гэв /ВИДЕО/

ТОДРУУЛГА: 22 настай Ц гэгч эмэгтэй нь "хохирогчийг индүүгээр толгой руу нь цохиж гэмтээсэн" гэв /ВИДЕО/

Цахим орчинд "нэгэн иргэн инстаграммд дагаж, мэдээллийг нь үздэг бүсгүйг хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар явж байхад нь араас нь дуудаж, толгойг нь хагалсан" гэх бичлэг олны анхаарлыг татаад байна. 

Тэгвэл тус хэргийг эх сурвалжаас тодруулахад "Энэ сарын 21-ний өдөр /2022.11.21/ А гэх эмэгтэй Хан-Уул дүүрэгт байрлах “Кинг таур” хотхонд явж байхад нь үл таних эмэгтэй толгойг нь цохиж, гэмтээсэн хэрэг гарсан. Тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад хохирогчийг 22 настай Ц гэгч эмэгтэй индүүгээр толгой руу нь цохиж гэмтээсэн байсан" гэв. Ц гэгч нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг нэгэн аж. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа юм байна. Иймд иргэд та бүхнийг олон нийтийн сүлжээнд хувийн мэдээллээ дэлгэрэнгүй нийтлэхгүй байхын анхааруулж тус мэдээллийг нийтэллээ. 




Өнөөдөр луу өдөр

31 минутын өмнө