Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томиллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томилов.

Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажилтан, албан хаагчдад танилцуулж, гардууллаа. Энэ үеэр Шүүхийн зөвлөлийн дарга Э.Батбаяр Үндсэн хуульд заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, бусад хуульд заасан чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Энхээгийн БАТБАЯР (Ph.D):

Боловсрол:

1980-1990 - Нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургууль;

1990-1992 - ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль;

1995-1999 - МУИС-ын ХЗДС-ийг эрх зүйч бакалавр;

1999-2000 - МУИС-ийн хууль зүйн ухааны магистр;

2002-2005 - ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд "Монгол улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 

Хөдөлмөр эрхлэлт:

1999-2012 - "Түшээ" дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш

2010-2012 - УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх

2012-2015 - Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга

2015-2016 - Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал

2016-2019 - "Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч