БНСУ-ын алдарт жүжигчин Хёнбин Өмнөговь аймгийн ресторанаар үйлчлүүлж гарын үсгээ үлдээжээ

БНСУ-ын алдарт жүжигчин Хёнбин Өмнөговь аймгийн ресторанаар үйлчлүүлж гарын үсгээ үлдээжээ

БНСУ-ын “A” зэрэглэлийн жүжигчид болох Хёнбин тэргүүтээ алдарт жүжигчид киноны зураг авалтаар Монголд ирсэн талаар бид анхлан мэдээлж байсан билээ. ЭНД ДАРЖ уншина уу.

Тодруулбал, дэлхий дахинаа 2019 онд үзэгчдийг байлдан дагуулсан “Crush landing on you” киноны гол дүрийн жүжигчин Хёнбин болон “Есөн сүүлт кино”-ны гол дүр И Дон Ук нарын хамтран тоглох “Harbin” гэх түүхэн драмын зураг авалтыг Өмнөд Солонгос, Латви, Монгол улсад авахаар төлөвлөж, киноны зураг авалтыг энэ арваннэгдүгээр сарын 20 /2022.11.20/ -ны өдрөөс эхлүүлсэн юм.

Тэгвэл жүжигчин HyunBin, Jeon Yeo Been, Lee DongWook, Park Jeongmin, Jo Woojin, Yoo Jaemyung, Park Hoon зэрэг чадварлаг жүжигчдээр багаа бүрдүүлсэн “Harbin” кино баг зураг авалтаа хийхээр тус өдөр Монголын Өмнөговь аймагт ирсэн бөгөөд энэ үеэр жүжигчин Хёнбин Даланзадгад хотын “Samgyeopsal & Beer house”-аар зочилж гарын үсгээ үлдээжээ.

Олон улсад жүжигчдийн шүтэн бишрэгчид тэдний гарын үсгээ үлдээсэн болоод очиж байсан газрыг сонирхохоор ирэх жуулчид их байдаг билээ.