Автомашин хулгайлж зугтсан этгээд осол гаргажээ

Автомашин хулгайлж зугтсан этгээд осол гаргажээ

Энэ сарын 4-ний шөнө Таван шарын автобусны буудлын зогсоол дээр асаалттай орхисон приус маркийн автомашиныг хулгайлсан хэрэг гарчээ.

Автомашин хулгайлсан хэргийг 26 настай Б гэгч үйлдсэн нь тогтоогджээ.

Гэмт этгээпд автомашинаа унаж, замын хөдөлгөөнд оролцож явахдаа дөрвөн автомашиныг мөргөсөн осол гаргажээ. Ингэхдээ тэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Цагдаагийн байгууллага энэ хэргийг илрүүлэн, Б-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, автомашин хулгайлсан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Автомашин хулгайлсан Б-г өмнө нь ч хулгайн хэрэг үйлдсэн хэмээн цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж эхэлжээ.