Сурагчид нь хордсон Налайхын "Голомт" цогцолбор сургууль өнөөдрөөс танхимаар хичээллэж эхэлжээ

Сурагчид нь хордсон Налайхын "Голомт" цогцолбор сургууль өнөөдрөөс танхимаар хичээллэж эхэлжээ

Энэ сарын 17-ны /2022.11.17/ өдрийн 19:00 цагийн үед Налайх дүүргийн "Голомт" цогцолбор сургуулийн ахлах ангийн 19 сурагч ухаан алдаж, эмнэлэгт хандсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Сурагчид хар тугалга, хүнцэлд гэх химийн бодист хордсон гэх дүгнэлт гарсан талаар эх сурвалж мэдээлсэн юм. Тодруулбал, ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн цуснаас өндөр хэмжээний хар тугалга, хүнцэл илэрсэн байна. Голомт цогцолбор сургуулийн ахлах ангийн хичээллэж байсан "Гэр бүл хөгжлийн газар"-ын анги танхим нь агааржуулалт муутай байсан нь ийнхүү хүүхдүүд химийн бодист хордох шалтгаан болсон гэж мэргэжлийн байгууллагаас үзэж байгаа аж.

Тиймээс ахлах ангийн сурагчдын хичээлийн анги танхимыг сольж, агаар сэлгэлтийг тогтмол хийж, сурагчдын амьдралын хэв маягийг өөрчлөх нь зүйтэй гэх зөвлөмжийг хүргүүлэхээр болсон юм. Тэгвэл дээрх хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Налайх дүүргийн "Голомт" цогцолборын сурагчид тодорхойгүй хугацаагаар цахимаар хичээллэж байсан бөгөөд өнөөдрөөс /2022.11.29/ танхимаар хичээллэж эхэлсэн гэдгийг сургуулийн захирал мэдэгдлээ. 




“BONUS BOOST” BSB-д

15 цагийн өмнө