Ким Кардашьян, Канье Уэст нар гэрлэлтээ цуцалжээ

Ким Кардашьян, Канье Уэст нар гэрлэлтээ цуцалжээ

АНУ-ын Реалити шоуны од К.Кардашьян болон реппер К.Уэст нар гэрлэлтээ цуцлах тохиролцоонд хүрсэн тухай тэдний төлөөлөгчид өнөөдөр /2022.11.30/ мэдэгджээ. 

Уэст, Кардашиан нар 2012 онд болзож эхэлсэн бөгөөд 2013 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан юм. Ингээд Уэст 2013 оны сүүлээр Сан Францискогийн цэнгээний газрын хоосон талбайд “аварга том дэлгэц” ашиглан гэрлэх санал тавьж, улмаар 2014 оны 5-р сард тэд гэрлэсэн юм. Тэгвэл тэд найман жилийн дараа ийнхүү гэрлэлтээ цуцалж байна. Кардашиан, Уэст нар 3-9 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд тэдний коллежийн зардлыг адилхан төлөх аж. Мөн тэд "бага насны хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсролтой холбоотой шийдвэрүүдийг" хүлээн зөвшөөрч чадахгүй бол шүүхийн ажилтантай гурван цагийн турш эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохоор гэрээндээ тохирчээ.  

Эх сурвалж: Foxnews




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө