Барилгаас үсэрч амиа хорлохоор завдсан иргэнийг аварчээ

Барилгаас үсэрч амиа хорлохоор завдсан иргэнийг аварчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн аманд баригдаж байгаа барилга дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2019 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 12.31 цагт хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19.5 км замыг туулан 12.47 цагт очиж иргэн Б /46 настай, эрэгтэй/ амиа хорлох зорилгоор үсрэх гэж байсныг 30 минут ажиллаж аварсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.