“Оросын царцаасан хөрөнгөөр Украиныг сэргээх сан байгуулна” гэж ЕХ-ны тэргүүн мэдэгджээ

“Оросын царцаасан хөрөнгөөр Украиныг сэргээх сан байгуулна” гэж ЕХ-ны тэргүүн мэдэгджээ

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, “Украины 100 мянга гаруй цэрэг, 20 мянга гаруй энгийн иргэн амь үрэгдсэн” гэж мэдэгджээ. Харин Европын холбооны тэргүүний хэлсэн мэдээллийн талаар Украины тал ямар нэг тайлбар хийгээгүй байна. 

Мөн тэрбээр уриалгадаа, “Оросын царцаасан хөрөнгөөр Украиныг сэргээх сан байгуулах” төлөвлөгөөнийхөө талаар дурджээ. Энэ нь 300 тэрбум еврогийн алт, валютын нөөц бүхий "Оросын олигархиуд”-ын хөрөнгө ажээ. Урсула фон дер Лайен, "Орос улс эдгээр аймшигт гэмт хэрэг, тэр дундаа тусгаар тогтносон улсын эсрэг хийсэн түрэмгийллийн төлөөсийг төлөх ёстой" гэж хэлжээ. 

Эх сурвалж: BBC