ВИДЕО: БНХАУ-ын хоёр, ОХУ-ын зургаан байлдааны онгоц Өмнөд Солонгосын агаараас хамгаалах бүсэд нэвтэрчээ

ВИДЕО: БНХАУ-ын хоёр, ОХУ-ын зургаан байлдааны онгоц Өмнөд Солонгосын агаараас хамгаалах бүсэд нэвтэрчээ

БНХАУ-ын хоёр, ОХУ-ын зургаан байлдааны онгоц Өмнөд Солонгосын агаараас хамгаалах бүсэд нэвтэрсэн гэж тус улсын Зэвсэгт хүчнээс мэдээллээ. 

Тодруулбал, Хятадын "H-6" бөмбөгдөгч онгоцнууд Өмнөд Солонгосын өмнөд хилийн дагуу байрлах агаараас хамгаалах бүсийн зүүн хэсгээр нэвтэрч гарсан байна. Үүний дараа Оросын "TU-95" бөмбөгдөгч, "SU-35" сөнөөгч онгоцнууд Японы тэнгисээс тус бүс рүү дахин нэвтэрчээ.

Иймд Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өөрсдийн сөнөөгч онгоцнуудыг нисгэж болзошгүй эрсдэлээс хамгаалсан гэв. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Түүнчлэн дээрх мэдэгдэлд "Хятад болон ОХУ байлдааны онгоцны хамтарсан бэлтгэл хийж байгаа" хэмээжээ. 

ВИДЕО: 

Эх сурвалж: CBS news